МАНАЙ ГЭР БҮЛИЙН ТҮҮХ
Энэ группын түүх ажилсаг, хичээнгүй нэгэн гэр бүлээс гаралтай. Компанийн хөрөнгө оруулагч И.Баттуяа, Д.Батзориг нар Японд амьдарч байх үедээ Онуки сантай танилцаж, итгэлийг нь олсноор Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай Жамоторабэрү ХХК буюу Japan, Mongolia travel нэртэй компани байгуулагдаж, Өмнийн цэнхэр говьд "Дрийм Говь" жуулчны баазыг 2008 онд барьж босгосон түүхтэй. 2012 онд "Тэрэлж Хиллс Лодж", 2013 онд "Пийс Ресторан", 2015 онд Баяндунгийн мал үржүүлэг, 2017 онд "Лэйк Форест Лодж", 2019 онд "Гүүдрүүт Интертрэйдинг" махны үйлдвэр, 2019 онд "Вэлспринг Вояаж" аялал жуулчлалын компанийг байгуулан, жилээс жилд хурдтай өсөн дэвжиж буй хамт олон юм.
Анх бид үлгэр жишээ уламжлалт бизнес босгож, чанараар тэргүүлэх зорилготой байсан бол одоо бидний алсын хараа өөрчлөгдөж, энэ гэр бүлийнхээ олон жилийн хөдөлмөрийн үр шимийг ард түмэнтэйгээ хуваалцах зорилгоор хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргахаар, улмаар олон улсын зах зээлд хувьцаа гаргахаар төлөвлөж байна.
Харин бидний бизнесээ удирдах зарчим маань өөрчлөгдөөгүй бөгөөд “Бид чадварлаг ажилтнуудынхаа хүч, сэтгэлд тулгуурлан хүн ба байгаль орчинд ээлтэй чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах замаар хэрэглэгчиддээ үнэ цэнтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх” эрхэм зорилготой.
Харин энэ зорилго, алсын харааны цаана гэр бүлийнхээ гишүүдээс гадна хамтран ажилладаг харилцагчид, үйлчлүүлэгчиддээ хүрч, хэрэгцээ, шаардлагад нь нийцүүлэн тасралтгүй хөгжих хүсэл, зорилго бий. Манай гэр бүлийг сонгосон танд баярлалаа.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД
ДАРГИА БАТЗОРИГ
Хөрөнгө оруулагч
ИШДОРЖ БАТБАЯР
Хөрөнгө оруулагч
ИШДОРЖ БАТТУЯА
МИНЖҮҮР БОЛОР
САТОШИ ОНУКИ
Хөрөнгө оруулагч
Хөрөнгө оруулагч
Хөрөнгө оруулагч
ISO 9001:2015
Дэлхийн 170 оронд танигдсан, чанарын стандартын ISO 9001:2015 нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг тууштай нэг түвшинд барьж, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааны процесс нэвтэрсэн эсэхийг баталгаажуулдаг бөгөөд манай аялал жуулчлалын цогцолборууд энэхүү стандартыг 2015 онд анх удаа, 2019 онд 2 дахь удаагаа хамгаалсан бөгөөд 2023 онд дахин сэргээсэн билээ. Бид одоогоор энэ стандартыг авч чадсан Монгол улсын цорын ганц аялал жуулчлалын цогцолбор байна.
ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН БАГ
ИШДОРЖИЙН БАТТУЯА
Үйлдвэрлэл хариуцсан захирал
2008 онд Дрийм Говь Лоджийг үүсгэн байгуулагчдын нэг, хөрөнгө оруулагч И.Баттуяа үнэнч, шударга, зарчимч, цэвэрч зангаараа хамт олноо манлайлан олон жил энэ байгууллагыг удирдсан бөгөөд одоо Гүүдрүүт махны үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
БАТЖАРГАЛЫН ДУЛАМСҮРЭН
Аялал жуулчлал хариуцсан захирал
Б.Дуламсүрэн аялал жуулчлалын салбарт 18 жил ажиллахдаа аяллын хөтөч тайлбарлагч, тур операторын үйл ажиллагааны менежер, төслийн удирдагчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд салбартаа чин сэтгэлээсээ хайртай учраас аялал жуулчалын бизнесийг маань амжилттай удирдаж байна.
ЦЭРЭНДОРЖИЙН ЭРЧИМБААТАР
Хүний нөөц, ложистик хариуцсан захирал
Аялал жуулчлалын цогцолбор дээр гэр үйлчилгээнээс эхлээд тасралтгүй суралцаж, өсөн дэвжиж яваа чадварлаг залуу энэ компанийн хүний нөөцийн албыг удирддаг. Алс зайдуу байрладаг олон салбарын хооронд ложистикийн асуудлыг давхар хариуцаж байна.
БАТ-ЭРДЭНИЙН ХИШИГДУЛАМ
Маркетинг, бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан захирал
Тэрэлж Хиллс Лоджийг анх байгуулагдсан цагаас хойш бие даан удирдсан дайчин бүсгүй Хишигдулам одоо аялал жуулчлалын цогцолборын бүх салбаруудын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэлт, маркетинг, бүтээн байгуулалтын төслүүдийг удирдаж байна.
БАТСАЙХАНЫ ОЮУНБИЛЭГ
Санхүү, хангамж хариуцсан захирал
Ажилсаг, уйгагүй, чамбай зангаараа хамт олондоо үргэлж үлгэр дууриал үзүүлдэг Оюунбилэг маань группын санхүү, хангамжийн албыг удирддаг.
ЯЛГАРАХ ОНЦЛОГ
Аялал жуулчлалын бизнес маань 3 салбартай. Салбар бүр орон нутгийнхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог ч бүх салбарт эрүүл ахуйн өндөр шаардлага, аюулгүй ажиллагааны стандарт, чанарын ISO9001:2015 стандартыг дагадгаараа бид ялгардаг. Цогцолбор бүрийн гэрүүд дотроо ариун цэврийн өрөөтэй, 24 цагийн тогтой, интернетэд холбогдсон бөгөөд өвөрмөц өнгө аястай тав тухтай, тохижилт сайтай юм. Өмнөговийн Дрийм Говь Лодждоо бид гадаа усан бассейн барьсан анхны бааз болжээ. Харин Хөвсгөлийн Лэйк Форест Лодж их хөлийн газарт буй хамгийн буйдхан, чимээ багатайгаараа ялгардаг. Тэрэлж Хиллс Лодж бол олон гэр бүлийн хамгийн очих дуртай, хүүхдэд ээлтэй орчин билээ.
ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Бидний бизнесийн амжилтын хамгийн гол тулгуур нь үйлчлүүлэгчид маань билээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид үйлчлүүлэгчдийнхээ хэлсэн санал, шүүмж болгоныг бэлэг болгон хүлээн авч, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулсны ачаар өдий зэрэгтэй явна. Бидний хувьд мэргэжлийн байна гэдэг нь үйлчлүүлэгчийнхээ хэрэгцээг ойлгох, сэтгэлд нь хүрч үйлчлэх юм. Манай гэр бүлд нэгдсэн ажилтан бүрт хэрэглэгчийн сэтгэлд 110 хувь хүрч үйлчлэхийг үе шаттайгаар зааж сургадаг.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ
#1606, Peace Tower Office, Chingeltei District, Ulaanbaatar 14250, Mongolia
Working Hours:
Mon - Fri: 9 am - 6 pm
Weekdays: Closed
Online Hours: 24/7
Phone
+976 9902-2507